Япон улсын “Гадаадын ур чадварын дадлагажигч хөтөлбөр”-ийн тухай II



ГАДААДЫН УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Ур чадварын дадлагажигч хөтөлбөр нь хамгийн уртдаа 3 жил хэрэгждэг. Энэ хугацаанд дадлагажигч /гэрээт ажилтан/ нь Япон компанид ажиллаж, Японы үйлдвэр, ажлын байран дээрх ур чадварыг олж авах, сайтар суралцах ёстой.

Харин тус улсад дадлагажигч хүлээн авах аргачлал нь компаниуд “Бие даан хүлээн авах” болон “Нэгдсэн хяналттай хүлээн авах” гэсэн хоёр том бүлэгт хуваагддаг.

Нэгдсэн хяналттай гэдэг нь дадлагажигч Япон улсад очсоны дараа СУРГАЛТ(Япон хэл, дадлагажигчтай холбоотой хууль дүрэм болон хамгаалалт зэрэг шаардлагатай сургалт)-нд хамрагдана. Түүний дараа хөтөлбөр хэрэгжүүлэгч буюу хүлээн авсан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу очиж ажиллаж, ур чадварын дадлагаа эзэмшдэг гэсэн үг.

Дадлагажигч нь эхлээд 1 жил ажиллаж, дадлага эзэмшиж, ур чадвараа сайжруулна. Очсоноос хойш жилийн дараа өнгөрсөн нэгэн жилийн хугацаанд эзэмшсэн ур чадвар нь тогтоосон түвшинг хангаж байна гэж үзвэл “Ур чадварын 2-р зэргийн дадлага” гэдгээр дахин зөвшөөрөл гарч, хугацаагаа сунгуулан үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болдог. Ингээд нийт 3 жил тус улсад ажиллаж, амьдарч, дадлагажина гэсэн үг. Өөрөөр хэлбэл 3 жилийн хугацаанд та "1+2" гэж хувааж дадлагажина. Эхний жил хангалтгүй байвал цаашаа үргэлжлүүлэх боломжгүй болох нь бий.

  1. ХЯНАГЧ БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ

Хүлээн авагч байгууллагууд болох “Худалдаа аж үйлдвэрийн танхим болон жижиг дунд аж ахуй нэгжүүдийн холбоо” зэргийн үүрэг нь маш чухал байдаг. Эдгээр хяналт тавих байгууллагууд нь өөрийн хариуцлага, хяналтын доор дадлагажигчийг хүлээн авч, компаниудад хүлээлгэн өгөх ба ур чадварын 1 ба 2-р зэргийн дадлага олгох хугацаанд дадлага хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж, хууль дүрмийн дагуу бүх шатны дадлага зөв олгогдож байгаа эсэхийг харж, тэдэнд зөвлөж ажилладаг.

Дадлагажигч хүлээн авах бололцоотой хяналтын байгууллага

Ур чадварын дадлагажигч хүлээн авах боломжтой хяналтын байгууллага /ашгийн бус байгууллага байх ёстой/-д дараах шаардлага тавигддаг.

2.1.    Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүнтэй дүйцэх холбоо

2.2.    Жижиг дунд аж ахуй нэгжүүдийн холбоо

2.3.    Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

2.4.    ХАА-н хоршоо, Загасны аж ахуйн хоршоо

2.5.    Төрийн бус байгууллага/Холбоо, сан/

2.6.    Японы Хууль зүйн сайдын тодорхойлолттой нийгэмлэгүүд

 “КОМПАНИ БИЕ ДААН ХҮЛЭЭН АВАХ” ХЭЛБЭР

Ур чадварын дадлагажигчийг компаниуд бие даан хүлээн авч болдог тухай өмнө дурьдсан. Энэ тохиолдолд ч дээрхтэй адил дадлагажигч/гэрээт ажилтан/-ийг шаардлагатай сургалтуудад хамруулах хэрэгтэй байдаг бөгөөд сургалтын хугацаа нь нэгдсэн хяналттай хүлээн авч сургахаас өөр байдаг.

Бие даан хүлээн авах үед дадлагажигчид тавигдах шаардлага нь бас өөр байдаг.

“Ур чадварын 1-р зэргийн дадлага”-аар хүлээн авах дадлагажигч нь Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон доорх дугаарласан хэсгийн аль нэг шаардлагыг нь хангаж байгаа гадаадын аж ахуй нэгжүүдийн ажилтанд хамаардаг.

  1. Японы төр, хувийн хэвшлийн байгууллагын гадаад дахь салбар болон тэдгээрийн хөрөнгө оруулалттай охин компани, эсвэл гадаад дахь хамтарсан компани/Энэ тохиолд Япон компани Монгол компаниуд хамтран Монголд үйл ажиллагаатай компани байгуулсан байх/
  2. Японы төр, хувийн хэвшлийн компанитай тасралтгүй 1 жилээс илүү хугацаанд харилцаж байсан туршлагатай байх, эсвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1 тэрбум иенээс илүү олон улсын гүйлгээ хийсэн компани, аж ахуйн нэгж байх/Японтой экспортын болон импортын үйл ажиллагаагаар тасралтгүй нэг жилээс илүү хугацаанд холбогдсон Монгол компани, эсвэл сүүлийн нэг жилийн экспорт, импортын гүйлгээ нь 1 тэрбум давсан байх/
  3. Японы төр, хувийн хэвшлийн байгууллагатай олон улсын түвшинд хамтын ажиллагаа явуулах зэргээр бизнесийн харилцаатай байгууллага байх бөгөөд Японы Хууль Зүйн сайд нь үүнийг батлаж тодорхойлсон тохиолдолд

Бие даан ур чадварын дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын үүрэг

Компани бие даан хүлээн авч байгаа үед “Ур чадварын дадлагажигч хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллага”-ын үүрэг нь Нэгдсэн хяналттай үеийн үүрэг дээр нэмээд “дадлагажигч” сонгон шалгаруулалт, тус улсад ирэхээс эхлүүлэн өөрсдийн гаргасан “Ур чадварын дадлагын төлөвлөгөө”-ний дагуу хэрэгжүүлэх, дадлагажигчдыг сургалтанд хамруулах,  нутаг буцах зардлыг даах зэрэг үүрэгтэй бөгөөд нэгдсэн хяналттай хүлээн авдаг байгууллагуудаас илүүтэй үүрэг хариуцлага нь өндөр байдаг.

“Ур чадварын 1-р зэргийн дадлагажигч” хүлээн авах нөхцөл

“Ур чадварын 1-р зэргийн дадлага” олгох үйл ажиллагаа нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагатай хийсэн “Хөдөлмөрийн гэрээ-нд  үндэслэсэн сургалт, ур чадвар эзэмшүүлэх замаар мэдлэг олгох зэргийг багтаасан байдаг. Үүнд дараах ерөнхий нөхцлүүдийг заавал хангасан байх шаардлагатай.

УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧИД ХАМААРАХ НӨХЦӨЛ

3.1. Гадаад дахь салбар, охин болон хамтарсан компаний ажилтан бөгөөд, тухайн ажилладаг газраасаа томилолт авах, эсвэл түр Япон дахь компанид ажиллах

3.2. Эзэмших ур чадвар нь энгийн ажил биш, мэргэлжийн өндөр ур чадвар шаардсан ажил байх

3.3. 18-аас дээш насны, Японд хуримтлуулсан дадлага, туршлага, мэдлэгээ Монголдоо буцаж ирсэний дараа заавал ашиглах боломжтой ажил байхаар төвөлөсөн байх /Ер нь бол 18-30 насны залуу байх

3.4.  Эх орондоо эзэмшихэд хүндрэлтэй байдаг ур чадварыг эзэмших хүн

Та холбоотой мэдээллийг энд дарж авна уу!

Манай тохиолдолд Японы хөрөнгө оруулалтгүй, өнөөг хүртэл аялал жуулчлал голчлон эрхэлдэг байсан тул Япон компаниудад шууд ДАДЛАГАЖИГЧ өгөх боломжгүй юм. Бидэнд энэхүү дадлагажигч хөтөлбөрөө 2017 онд тасралтгүй хэрэгжүүлсэний дараа шууд Япон компаниудад дадлагажигч олгох хуулийн боломж үүснэ.

НЬЮ ВАЛЬЮ ХХК нь Японы хүний нөөцийн мэргэжлийн Enclave Japan гэдэг компанитай гэрээтэй бөгөөд тус компани нь бидний өмнөөс Японы нэгдсэн хяналттай дадлагажигч хүлээн авагч байгууллагууд болох "Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим", "Жижиг дунд аж ахуй нэгжүүдийн холбоо", ТББ-ууд, күмиай-уудтай холбогдож, дадлагажигч хүлээн авах байгууллагуудтай гэрээ хийдэг. Бид үүгээрээ бас нэгэн давуу талыг бий болгосон байдаг.