Мэдээ мэдээлэл

Японруу явуулах гэрээт ажилтныг бэлдэх Япон хэлний сургалт




Нью Валью ХХК нь Япон улсад "ГЭРЭЭТ АЖИЛТАН" илгээхтэй холбогдуулан явуулдаг "ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ"-ндаа бүртгэж эхэллээ.

Бид Япон улсын хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа ажлын байрууд болон Японы өндөр технологи, үйлчилгээ, үйлдвэрлэлээс сурч, ажиллах боломжийг бий болгоно.

АЖЛЫН ТӨРЛҮҮД:

  1. Барилга, зам гүүр
  2. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ
  3. Нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэл
  4. Машин механизм, технологи
  5. ХАА, Газар тариалан
  6. Сувилахуй

гэсэн 6 багц 100 гаруй төрлийн ажил дээр Монголчуудыгаа зуучлан илгээхээр ажиллаж байна.

Бид Японд ажиллах шаардлагын дагуу ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ-аа эхлүүлж байна.

ЯПОН ХЭЛ, СОЁЛЫН СУРГАЛТ

Японд гэрээгээр ажиллахаар явахад Япон хэлний зохих хэмжээнд, Япон соёл, зан заншлийн тухай мэддэг байх зайлшгүй шаардлагатай ббайдаг. Тиймээс Нью Валью ХХК нь дэргэдээ "Япон хэлний сургалтын төв"-ийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд түүгээрээ дамжуулан Японд ажиллахад шаардагдах Япон хэлний зохих түвшний мэдлэг олгохоор ажилладаг болно.

Та хэрэв Япон улсад ажиллахыг хүсч, дээр нь хэлний мэдлэггүй бол манай сургалтын төвд хандана уу.

Бид өдрийн Япон хэлний хичээлээ 12-р сарын 01-нд эхлэх гэж байна.
Та бүртгүүлэхдээ:
1. Иргэний үнэмлэх, хуулбар
2. Хоёр хувь цээж зураг /4.5*4.5 хэмжээтэй/
3. Анкет бөглөх /Бүртгүүлэх үед/

Жич: Энэхүү Япон хэлний хичээл нь Япон явж ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж, сургалтанд хамруулах, Япон хэлийг заах зорилготой. Япон хэлний хичээлд эхлэхэд хоёр тал "Сургалтын гэрээ" байгуулна. Тус гэрээ нь Япон компаний сонгон шалгаруулалтанд орж, Японд ажиллахаар тэнцсэн тохиолдолд ажлын гэрээ болон өөрчлөгдөнө.

ХОЛБОО БАРИХ

Утас: 70078080, 94001377