Мэдээ мэдээлэл

Япон улсад "ГЭРЭЭТ АЖИЛТАН" явуулах Япон хэлний сургалт



Нью Валью ХХК нь Япон улсын хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байгаа ажиллах хүчин, "ГЭРЭЭТ АЖИЛТАН"-ыг Япон улсруу явуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд энэ хүрээнд тогтмол Япон хэлний бэлтгэл хичээл зохион байгуулж байна.

Та Япон улсад очиж ажилласанаар

※ Шинэ газар очиж, шинэ орчинд ажиллана

Япон улс нь технологи өндөр хөгжсөн, дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улсын нэг. Ажиллах орчин, хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, үйлдвэрлэлийг цогцоор хөгжүүлж, улс орноо дэлхийн том гүрэн болгосон Японы хөдөлмөрч ард түмэнтэй нэг доор ажиллана

※ Мэдлэг, туршлага хуримтлуулах

Та юун түрүүнд Япон хэл сурна. Таны хөдөлмөр хичээлийн үр дүнд та өөрийн төрөлх хэл, өнөөг хүртэл сурсан гадаад хэл дээр нэмээд ЯПОН хэлийг сурна. Орчинд нь амьдарч улам сайжирна.

Түүнчлэн тус улсад очсоноор өөрийн ажиллах чиглэлээр "Технологи, техник, үйлчилгээ, үйлдвэрлэл" гээд бүхий л салбарт ажиллаж болох бөгөөд салбар бүрээс өөрт хэрэгцээтэй мэдлэгийг олж авч, туршлага хуримтлуулна.

Ингэснээр та буцаж ирэх үедээ Монгол улсын Хөдөлмөрийн зах зээл дээр маш үнэтэй байр суурийг өөртөө бий болгож чадна. Дэлхийн технологийн хөгжлийг тэргүүлэгч Япончуудас сурах зүйл их. Тэд техникийг үйлдвэрлэж, бас гаргууд эзэмшиж, ажил, бизнестээ ашигладаг.

Мөн Япон улс нь үйлчилгээний салбар хамгийн өндөр түвшинд хөгжсөн, хэрэглэгч та хаан гэдэг үг жинхэнэ утгаар биелдэг орон. Үйлдвэрлэл нь авто машин, механик, хүнсний болон технологи гээд салбар бүртээ л тэргүүлэх эгнээнд явдаг.

Иймд та аюулгүй орчинд, амар тайван, хийх зүйлдээ тулгуурлаж, мэдлэг, туршалыг олж авч, шинэ санаа өвөртлөн ирж чадна.

※Хуримтлал:

Та бидний эх орон, гэр бүлээсээ алс арлын Япон оронд ажиллах нэг том зорилго бол МӨНГӨ ХУРААХ. Ажилласан цалингаасаа илүүчлэн хурааж, ар гэртээ, өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийх боломж.

Цаашилбал та мэдлэг туршлага дээрээ үндэслэн энэ боломжийг өөр түвшинд ашиглаж, бизнес хийх боломж ч бүрдэх бололцоотой. Үүнийг гагцхүү таны чин хүсэл, Японд ажиллах эрмэлзэл чинь хөтлөх болно.

Тиймээс бид танд зориулсан ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТАНДАА БҮРТГЭЖ БАЙНА.

Манай хичээл өглөө, өдрийн цагаар хичээллэх тул та бүртгүүлж, Япон хэл сураад ЯПОН УЛСАД ОЧИЖ АЖИЛЛААРАЙ.

ХОЛБОО БАРИХ:

70078080, 94001377, 99103264

ХАЯГ:

Чингэлтэй дүүргийн 5-р хороо

ТЭНГИС кинотеатрын хойно,

Оранж Плаза, 408 тоот