Мэдээ мэдээлэл

"Conference, Convention, Trade show” арга хэмжээнүүдийн ялгаа.


Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч нарыг уулзуулах, тухайн салбарт тулгамдсан асуудлуудад шийдэл олох, бизнес эрхлэгч нарт ирээдүйн хамтрагч, түнш, харилцагчаа олоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн олон арга хэрэгслүүд байдгаас сүүлийн үед хамгийн өргөн тархаад байгаа нь хурал цуглаан, үзэсгэлэн худалдаа, бизнес форум зэрэг арга хэмжээнүүд юм.

Олон улсад хурал цуглаан, форумуудыг зохион байгуулалтын хэлбэр, зорилгоос нь хамаарч “conference, convention, trade show” гэж ангилан ялгадаг байна. Та эдгээр арга хэмжээнүүдийн ялгааг хэр зэрэг сайн мэдэх вэ? Хэрэв та өөрийн хариултандаа эргэлзэж байвал дараах мэдээллийг уншаад үзээрэй.

Conference буюу бага хурал /конференц/ гэж юу вэ?

Хурал/конференц/ гэдэг нь тодорхой сэдвийн хүрээнд ямар нэг шинэлэг санаачлага, эсхүл тулгарч байгаа бэрхшээл нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, илтгэх, ярилцах зорилгоор зохион байгууллагддаг албан ёсны үйл ажиллагаа юм. Аливаа хурал, конференц нь дараах үндсэн шинжүүдтэй байдаг:

  1. Албан ёсны байдал. Хурал, конференцид оролцогчдын хувцаслалт, илтгэгчдийн ур чадвар, зохион байгуулалтын хэлбэрээс харахад конференц нь илүү ажил хэрэгч албан ёсны хэлбэртэй байдаг. Та ямар нэг хуралд оролцохдоо тухайн хуралд тохирох ажил хэрэгч хувцаслаж очихоос гадна хурлын сэдвийн талаар урьдчилсан мэдлэг мэдээлэлтэй очихоо мартуузай.
  2.  Хурлын сэдэв агуулга. Хэдийгээр хурлын дараа болон завсарлагын үеэр нэтворкинг буюу бусадтай танилцахад тусгайлан зориулсан цаг байдаг боловч конференцийн гол зорилго нь оролцогчдийн бизнесийг сурталчлах бус тухайн салбарт тулгараад байгаа томоохон асуудлуудыг ярилцах, шийдэл олох дээр гол анхаарлаа хандуулахад оршдог. Өөрөөр хэлбэл ихэнх конференц нь нэгдсэн сэдэв агуулгатай байдаг.
  3. Илтгэгчид, илтгэл. Конференц/хурал/-д хэлэлцүүлэг бус илтгэлүүд давамгайлдаг. Та конференцид оролцохдоо тэмдэглэл хөтлөх бал дэвтэр, эсхүл зөөврийн компьютер зэргээ бэлдэж очоорой. Хурлын бүхий л үед зочин илтгэгч нар, эсхүл тухайн салбарын тэргүүлэгч илтгэгч, хурлын гол илтгэл тавигч нарын илтгэлүүд үргэлжлэх болно. Аливаа хурал, конференц нь таньд тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч нарын илтгэлийг сонсгох, тэдний туршлага, амжилтаас суралцах боломж олгодог иймээс та тухайн хурлаас аль болох их мэдээлэл, мэдлэг олж аван өөрийн хамтран ажиллагсад, мэргэжил нэгт нөхдүүддээ хүргэхийг эрмэлзээрэй.

Хурал/конференцид оролцохын ач холбогдол. Конференц нь оролцсоноор таньд өөрийн өдөр тутмын хийдэг ажилтай холбоотой таны ажилдаг салбарт амжилтанд хүрсэн туршлагатай эрхмүүдээс мэдээлэл авах, тэдний туршлага арга барилаас суралцах мөн урьд нь мэддэггүй байсан шинэ зүйлсийг олж мэдэх, мөн ажил мэргэжилдээ илүү сонирхолтой хандахад тань туслах болно. Зарим тохиолдолд хурал, конференцид оролцсоноороо та тухайн салбар дахь өөрт тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх арга замуудыг олох боломжтой.

Convention буюу уулзалт/форум гэж юу вэ?

Форум буюу чуулга уулзалт нь ижил ойролцоо сонирхол, зорилготой хүмүүст зориулсан тодорхой шийдвэр гаргах өөр хоорондоо туршлага судлах, танилцах, мэдээлэл солилцох боломжийг олгодог цугларалт, уулзалт юм.
1. Хэлэлцүүлэг болон оролцоо. Аливаа форумын хувьд конференцээс ялгарах онцлого нь оролцогчдынхоо харилцан яриа, хэлэлцүүлгийг дэмжих зорилготой байдаг. Форумын үеэр та бусадтай танилцах, нэтворкинг хийх, яриа өрнүүлэх боломжтой. Форумд илтгэгч нар байх боловч тэдний илтгэл нь ихэнхдээ оролцогчидтой үзэл бодлоо хуваалцсан, харилцан яриа өрнүүлэх зорилготой байдаг. Хурал, конференц нь оролцогчдийг зөвхөн илтгэгчээс асуулт асуух боломжоор хангадаг бол форумын үеэр илтгэгчээс гадна оролцогчтой харилцан ярилцах хоорондоо танилцах боломжтой байдаг.

2. Ижил төстэй ажил мэргэжил, сонирхлууд. Форум нь өргөн сэдвийн дор төрөл бүрийн салбарыг хамарч болох ба конференц шиг зөвхөн нэг сэдэв зорилгын хүрээнд зохион байгуулагддаггүй. Форумын үеэр та бусад оролцогч нартайгаа харилцан яриа өрнүүлэх, өөрийн ажил бизнесээ танилцуулах боломжтой ба форум нь хурал конференцтай харьцуулахад илүү чөлөөтэй уур амьсгал бүрдүүлдэг.

3. Сонирхлын бүлгүүдийн шийдвэр.Форумын үеээр ижил ашиг сонирхолтой хүмүүс нэгдэн өөрстийн нийтлэг эрх ашгаа хамгаалах зорилгоор эсхүл цаашда авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал нэгтэй шийдвэр гаргах боломжтой. Энэхүү шийдвэр нь албан ёсны заавал дагаж мөрдөх шинжтэй байх албагүй боловч тодорхой хүрээллийн ашиг сонирхлыг хамгаалсан тэдний хоорондын хамтын ажиллагааг баталгаажуулсан тунхагын чанартай байх нь элбэг.

Форумд оролцохын ач холбогдол. Форум нь бусадтай нэтворкинг хийх, ижил сонирхолтой хүмүүс аж ахуйн нэгжийг, олох холбоо тогтооход гол ач холбогдолтой. Оролцогчдын хооронд амьд харилцаа, холбоо бий болгох хамтын ажиллагааг эхлүүлэх нь форумын үндсэн зорилтуудын нэг юм. Та өөрийн салбарынхаа бусад бизнес эрхлэгч нартай туршлага хуваалцах, танилцах эсхүл ирээдүйн хамтрагч, түнш харилцагчаа олохыг хүсвэл форумд оролцоорой.

Trade show - үзэсгэлэн худалдаа

Үзэсгэлэн худалдаа нь тодорхой салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж компаниудад өөрстийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, таниулах, борлуулах тухайн салбарын чиг хандлагыг нийтэд харуулж таниулсан албан ёсны үйл ажиллагааг хэлдэг.

  1. Танилцуулга, сурталчилгаа. Үзэсгэлэн худалдаанд голдуу өөрстийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах, худалдан борлуулах сонирхолтой оролцогчид оролцдог. Үзэсгэлэн худалдааны үеэр шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож буй борлуулагч, үйлдвэрлэгчид болон шинэ бүтээгэдхүүн үйлчилгээ худалдан авах сонирхолтой худалдан авагчид нэг дор уулздаг онцлогтой. Ихэнх худалдан авагчид нь аж ахуйн нэгж компаниуд байдаг ба борлуулах бараа бүтээгдэхүүн үйлчилгээ ч мөн адил аж ахуйн нэгжүүдэд зориулсан байдаг онцлогтой.
  2. Өрсөлдөгчийнхээ үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцах. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь тухайн салбарт хамгийн сүүлийн үед бий болсон шинэлэг урдаа барьдаг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ сурталчилах нь элбэг. Хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг танилцуулж байгаа учраас таньд өөрийн компаний бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тухайн бүтээгдэхүүнтэй харьцуулах боломж олдоно. Ман өрсөлдөгч компанийхаа төлөөлтэй нүүр тулан уулзаж тэднээс сонирхсон асуултандаа хариулт авах, тэдний үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжийг үзэсгэлэн худалдаа олгодог.
  3. Зах зээлийн хандлага, боломжуудтай танилцах.Үзэсгэлэн худалдаа нь салбар бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид мөн тухайн зах зээл дэхь худалдан авагчид, хэрэглэгчдийг нэг дор цуглуулдагаараа онцлоготой. Үзэсгэлэн худалдаанд оролцсоноор та зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийг ажиглаж, салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, шинэ бүтгээдэхүүн, үйлчилгээ зах зээлийн орон зайг олох боломжтой болно.

Үзэсгэлэн худалдаанд оролцохын ач холбогдол. Хэрвээ та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдад сурталчлах, борлуулах мөн бэлтгэн нийлүүлэгч олох, тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээг хайж байгаа бол таны хувьд үзэсгэлэн худалдаанд оролцох илүү тохиромжтой. Үзэсгэлэн худалдаанд оролцсоноороо та өөрийн хэрэглэгч/харилцагчтай нүүр тулан уулзах, шинэ харилцагчтай болох, ирээдүйн түншүүдээ олох мөн зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгч нарынхаа талаар мэдээлэл авах боломжтой. Үзэсгэлэн худалдаа нь олон нийтийг хамарсан байдаг тул хангалттай зар сурталчилгаа, мэдээлэлтэй мөн нэр хүндтэй байдагаараа давуу талтай.

Тэми

Харилцах мэдээлэл

Та бидэнтэй хамтран ажиллах, үйлчлүүлэх бүх хэлбэрээр харилцахыг хүсвэл дараах мэдээллээр холбогдоорой.

+(976)-70078080
+(976)-99103264

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, "Оранж Плаза" 408 тоот, Улаанбаатар хот, Монгол улс

Цахим захиа илгээх

Доорх талбарыг ашиглан бидэнд санал хүсэлт, шүүмж зэргийг цахим захиагаар илгээж болно.

Та нэрээ оруулна уу.
Та агуулгаа бичиж оруулна уу.
[Алдаа: зураг байхгүй байна]

ЗАХИАЛАХ

Та энэ хэсэгт өөрийн цахим шуудангийн хаягийг бүртгүүлснээр манай компанийн шинэ мэдээ, мэдээлэл, блог нийтлэл, маркетингийн сурталчилгааг цахим шуудангаар хүлээн авч байх боломжтой.