Мэдээ мэдээлэл

Япон улсад үйлдвэрлэлийн дадлага хийх оюутнуудын ярилцлагын шалгалтын явц

 "Японд оюутан дадлага" хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Окинава мужийн Мияко арал дээр Монгол оюутнууд Үйлдвэрлэлийн цалинтай дадлага хийж байгаа бөгөөд манай оюутнууд ярилцлагын шалгалтуудаа өгөөд явж байна.
Бидний хувьд Мияко арлын Резорт зочид буудал, Онсэн зочид буудал, үл хөдлөх хөрөнгө зууч, машин түрээс гэх мэт чиглэлийн 6 компанид одоогоор оюутнуудаа илгээж байгаа бөгөөд МУИС, ХААИС, ХИС, Сити ИС-ийн оюутнууд энэ удаа тэнцээд байгаа билээ.
Оюутнуудын анкетыг үзэн эхний шатны сонгон шалгаруулалт явагдсаны дараа Япон талын компаниуд өөрсдийн сонгосон хүүхдүүдээс онлайнаар ярилцлага авч, компани тус бүр 2-3 хүүхэд шалгаруулж аваад байна.

Мөн дараа дараагийн шинэ компаниуд хүлээж байгаа тул Япон улсад урт хугацаагаар, цалинтай, үйлдвэрийн дадлага хийх хүсэлтэй Япон хэл, судлал, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус та бүхнийг манай компани урьж байна.