Мэдээ мэдээлэл

“Асаргаа, сувилгаа” чиглэлийн гэрээт ажилтан сонгон шалгаруулалт явагдлаа

 

Нью Валью ХХК нь Япон улсад “Ур чадварын дадлагажигч” буюу  бидний хэлж дадсанаар “Гэрээт ажилтан” илгээх үйлчилгээний хүрээнд ээлжит нэгэн сонгон шалгаруулалтыг Японы Гүнма мужийн  “ФҮКҮ” нийгэмлэг болон “Сэймо” эмнэлэг, “Алиэ” өндөр настны асрамжын газруудтай хамтран зохион байгуулаад байна.

Тус нийгэмлэгийн Монгол дахь хамтрагч, гэрээтэй 3 “Илгээгч” компани хамтран зохион байгуулсан “Ярилцлагын шалгалт”-нд давхардсан тоогоор нийт 30 хүн ярилцлага өгснөөс 14 хүн сонгогдон ажиллахаар боллоо.

Япон хэлний N4 түвшний мэдлэгтэй, сувилагч, сэргээн засах болон бусад чиглэлийн мэргэжилтэй хүмүүсийг шалгалтанд хамруулсан бөгөөд мэргэжлийн онцлог, эмнэлгийн хүсэлтийн дагуу дийлэнх олонх нь эмэгтэй хүмүүс сонгогдсон.
Өмнөх шалгаруулалтыг new-value.mn/adminstration/p68 , new-value.mn/news/p50, new-value.mn/news/p44 линкээр орж уншина уу.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүстээ баяр хүргэж, амжилт хүсье.

Үлдсэн хүмүүст дараа дараагийн сонгон шалгаруулалтанд нь амжилт хүсье.

 ФҮКҮ нийгэмлэгийн хувьд хойшид ч Монгол улсаас гэрээт ажилчид олныг авах талаар урт хугацааны хамтын ажиллагааны гэрээг бидэнтэй гэрээ байгуулаад байна.

 

Гүнма муж нь Токио хотоос умар зүгт 100 км зайтай, Япон улсын бусад бүх мужийн адил хурдны зам, төмөр замаар холбогдсон. 1.97 сая хүн амтай бөгөөд Японын 47 мужаас 19-д багтдаг. Газар нутгийн хэмжээ нь 6362.28 км2 бөгөөд үүгээрээ 21-т жагсдаг.

Мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 7,221,600,000,000₮ (долоон их наяд хоёр зуун хорин нэгэн тэрбум зургаан зуун сая) иен. Гүнма аймгийн Д.Н.Б нь Дэлхийн бүх улс орны талаас илүү хувийнх нь ДНБ-ээс их, Япон дотроо 22-т орох үзүүлэлт байдаг.

Монгол улсын ДНБ-ээс бараг 7 дахин их.

 Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй хөгжсөн бүс нутгуудын нэг. Газарзүйн онцлогийн хувьд уулархаг, далайгаас тусгаарлагдсан зэрэг нь Монгол улстай уур амьсгалын хувьд төстэй байдаг. Зундаа халуун, өвөлдөө хүйтэн байдаг.

Судалгаанаас үзэхэд газар хөдлөлт харьцангуй багатай, тайфү буюу далайн шуурга бараг дайрдаггүй өвөрмөц онцлогтой.

Тус муж нь адуугаараа алдартай байсан тул “Гүн-ма” буюу “Адуун сүрэг” гэж нэрлэгдсэн байдаг.
Нийт тэнцэж, Японд дадлагажих эхний шатаа давсан хүмүүстээ амжилт хүсч,
 Япон хэлээ улам сайжруулж, ярьж сурахыг хүсье.

Харилцах мэдээлэл

Та бидэнтэй хамтран ажиллах, үйлчлүүлэх бүх хэлбэрээр харилцахыг хүсвэл дараах мэдээллээр холбогдоорой.

+(976)-70078080
+(976)-99103264

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, "Оранж Плаза" 408 тоот, Улаанбаатар хот, Монгол улс

Цахим захиа илгээх

Доорх талбарыг ашиглан бидэнд санал хүсэлт, шүүмж зэргийг цахим захиагаар илгээж болно.

Та нэрээ оруулна уу.
Та агуулгаа бичиж оруулна уу.
[Алдаа: зураг байхгүй байна]

ЗАХИАЛАХ

Та энэ хэсэгт өөрийн цахим шуудангийн хаягийг бүртгүүлснээр манай компанийн шинэ мэдээ, мэдээлэл, блог нийтлэл, маркетингийн сурталчилгааг цахим шуудангаар хүлээн авч байх боломжтой.