Мэдээ мэдээлэл

ЯПОН УЛСРУУ ОЮУТНУУД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГАДАА ЯВЛАА

 

Нью Валью ХХК нь Япон улсын Окинава мужийн "Japan&Asia Biz Support" болон "Takken Company" компаниудтай хамтран “Япон хэл, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ”-ний чиглэлээр мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа оюутан залуусыг Япон улсын Окинава мужийн тус чиглэлийн аж ахуй нэгжүүдэд үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлэхээр ажилладаг билээ.

Энэ удаад МУИС, Сити Их сургуулийн Япон хэл судлал, аялал жуулчлалын менежментийн ангийн 4 оюутан 2018 оны 06 сарын 19-нд Окинава мужийн Миякожима бүсд ажиллахаар оюутнууд маань замдаа гарлаа.

Ирэх нэг жилийн хугацаанд Япон улсын зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбар төдийгүй, хэл, соёл, ёс заншил зэрэг олон зүйлийг суралцаж, бие даасан, ажлын талбарт гарахад бэлтгэгдсэн залуус болж эргэн ирэх оюутнууддаа амжилт хүсье.

Биднийг 6 сарын 20-нд Японы Окинава мужийн Миякожима хотод ирэхэд орон нутгийн ТВ-ээс гадна,

 Мияко Майничи Шинбүн, Ёмиүри зэрэг сонины газрууд ирж, оюутнуудаас тусгай сурвалжлага авч байлаа.

Миякожима хот нь 55000 хүнтэй манайхаар Сүхбаатар аймагтай адилхан хүн амтай, арлын нийт талбай нь Улаанбаатар хотын хэмжээтэй дүйцэхүйц газар нутагтай хот.
Миякожима хот нь Мияко, Ирабү, Икэма, Күрима, Шиможи зэрэг 5 арлаас бүрдэнэ.
Бүх арлаа үндсэн Мияко гэдэг том аралтайгаа "ГҮҮР"-ээр холбосон. Чихэр өвсний тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог.
Газар тариалангаараа Окинава муждаа тэргүүлэх хэмжээний ийм газар.
Аялал жуулчлал хөгжсөн.
Японы дотоодын жуулчид маш их ирдэгээс гадна өнгөрсөн жил 400000 гадаад жуулчид ирсэн нь Монгол улсад ирдэг ажиллаж, аялах зорилготой нийт гадаад жуулчдын тоотой тэнцдэг.

Сүүлийн үед резорт зочид буудлууд, котэйжүүд хөгжиж байгаа. Хоногийн Монгол мөнгөөр 8-10 сая төгрөгийн буудлууд ч бий.
55 мянган хүнтэй УБ хот шиг газар нутагтай хэр нь 3 онгоцны буудалтай, зам харилцаа маш сайн хөгжсөн газар. Гагцхүү үзэсгэлэнт далайгаа бохирдуулахгүй гэсэн үүднээс бохирын ус зайлуулах суваг нь сайн хөгжөөгүй бөгөөд шууд газрын гүнрүү шингээдэг.
Яваандаа энэ нь гүний усыг бохирдуулах асуудал болж магадгүй байгаа.


Дээр үед усаар гачигддаг байсан бол одоо борооны усыг цуглуулдаг болсноор усны гачигдлаас гарсан. 
Японы Мицүбиши групп тус мужид байгаа 3 нисэх буудлын нэгнийх нь менежментийг хийж, өөрсдийн үйлдвэрлэж байгаа Жет онгоцуудыг ашиглах болсноо зарласнаар Мори групп зэрэг Японы том компаниуд бүтээн байгуулалтанд оролцож байгаа.

Мори групп Марриотын дээд зэрэглэлийн салбар резорт буудлыг барихаар болсон.
Мицүбиши групп ч дэлхийн баячуудыг тус бүс нутагруу ирүүлэх зорилготой байгаа нь зөвхөн гишүүддээ үйлчилдэг өндөр зэрэглэлийн зочид буудлууд баригдах нөхцлийг бүрдүүлж байна.

Түүнчлэн гольф резортууд хөгжсөн, круз аялал хийх боломжтой байдаг зэрэг нь баячуудыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гол шалтгаан болж байна.

Жилийн дөрвөн улиралд дулаахан байдаг тус аралд дадлага хийснээр Японы зочлох үйлчилгээг хамгийн бага нэгжээс нь эхлээд суралцах боломжийг оюутнуудад олгох юм.

Харилцах мэдээлэл

Та бидэнтэй хамтран ажиллах, үйлчлүүлэх бүх хэлбэрээр харилцахыг хүсвэл дараах мэдээллээр холбогдоорой.

+(976)-70078080
+(976)-99103264

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, "Оранж Плаза" 408 тоот, Улаанбаатар хот, Монгол улс

Цахим захиа илгээх

Доорх талбарыг ашиглан бидэнд санал хүсэлт, шүүмж зэргийг цахим захиагаар илгээж болно.

Та нэрээ оруулна уу.
Та агуулгаа бичиж оруулна уу.
[Алдаа: зураг байхгүй байна]

ЗАХИАЛАХ

Та энэ хэсэгт өөрийн цахим шуудангийн хаягийг бүртгүүлснээр манай компанийн шинэ мэдээ, мэдээлэл, блог нийтлэл, маркетингийн сурталчилгааг цахим шуудангаар хүлээн авч байх боломжтой.