Мэдээ мэдээлэл

"ЯПОНД ЦАЛИНТАЙ ДАДЛАГА" хийх хүсэлтэй оюутнуудыг бүртгэж байна

 
Манай компани нь Япон улсын Окинава мужийн “Japan&Asia Biz Support” компанитай хамтран ОКИНАВА мужийн МИЯКОЖИМА аралд нэг жилийн хугацаанд "Үйлдвэрлэлийн дадлага" хийх боломжыг оюутнуудад олгодог бөгөөд, хэрэв та:
  1. “Япон хэл-орон судлал”,
  2. “Аялал жуулчлал-Зочлох үйлчилгээ”
чиглэлээр суралцаж, Япон улсад “Үйлдвэрийн ЦАЛИНТАЙ дадлага” хийх хүсэлтэй бол манайд хандаарай.
Бидний зорилго бол “Монгол улсын ирээдүй болсон оюутан залуустаа” зориулан, та бүхнийг нийгэмд гарахад нь бэлдэх, ажлын туршлага, хэлний мэдлэг, гадаад орчин зэрэг олон хүчин зүйлийг суралцах, мэдэх боломж олгох зорилготой болно. 

Таны мэргэжлийн чиглэл манай нөхцөлийг хангаж байвал энэ хөтөлбөрийг сонгоорой. 
ХӨТӨЛБӨРТ  ХАМРАГДСАНААР ТА:
1. Япон бизнесийн орчинтой танилцах, суралцах
2. Япон ажлын орчинд орох, суралцах, ажиллах, ажлыг доороос нь сайтар хийж сурах
3. Нийгэмд  гарах бэлтгэлтэй, ажлын туршлагатай болох
4.Япон хэлээ сайжруулах
5.Япон орон, ёс заншилтай танилцах
6.Япон орныг танин мэдэх, аялах

Дээрх боломжийг олж авахын тулд та ЯПОН ХЭЛ СУРАЛЦСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.
Үүний тулд тус компаний ЯПОН ХЭЛНИЙ ТӨВд хандаж суралцаарай.
АНХАН, АХИСАН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ
ХУГАЦАА:   3 САР ҮРГЭЛЖИЛНЭ.
ХИЧЭЭЛИЙН ДАВТАМЖ: 7 хоногт 3 удаа
                                           120 минут /академик 3 цаг/
ТӨЛБӨР:  70,000₮( Зөвхөн оюутнууд)
СЕРТИФИКАТ: Амжилттай төгсөгчдөд олгоно
ДҮРЭМ: Хичээл таслахгүй байх
СУРГАЛТЫН ГЭРЭЭ: Байгуулна
ХОЛБОО БАРИХ: 93238080, 70078080
ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Япон хэлний ярианы клубт хамрагдах
Япон, Монгол модератортой "ЯПОН ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ"-д  үнэ төлбөргүй хамрагдаж, хэлээ илүү түргэн сайжруулах боломжтой.

ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТ

Хэлээ сайн сурсан, хэлний сургалтын шалгалтаа сайн өгсөн, эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн оюутнуудыг түрүүлж Япон компаний ярилцлагын шалгалтанд оруулна.
Японоос аялал жуулчлалын чиглэлийн компаниуд оюутнуудыг шалгаруулж авна.
Үүнд: 
Зочид буудал, машин түрээс гэх мэт үйлчилгээний  чиглэлээр ажилладаг компаниуд манайхтай хамтран ажилладаг болно.