Мэдээ мэдээлэл

ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ

Орчин үед эрчүүдийн үс халзрах нь маш элбэг болсон. Эрчүүд гэлтгүй бүсгүйчүүдийн үс шингэрч, сэтгэл санааг маш их зовоох болсон. Энэ талаар өмнөх нийтлэлд дурьдсан байгаа. Та үс уналтын тухай энд дарж уншина уу.
Таны үс халзарч, ихээр унаж сэтгэл санааг чинь зовоох төдийгүй, таны өөртөө итгэх итгэлийг сулруулж, аливаа зүйлээс хойш суух хандлагатай болдог.
Өмнө нь маш идэвхтэй амьдралтай, уулзалт цуглаанд явж, илтгэл тавьж, олны өмнө гардаг байсан бол одоо аль болох олон хүнтэй уулзахаас зайлсхийж, дөлж, нэг л хойшоо суух хандлагатай болсон байгаагаа та өөрөө ч анзаардаг байх.
Та өөрөө ч мэдэлгүйгээр өөртөө итгэлтэй байдлаа алдаж, эргэн тойрынхон чинь таны үсийг шингэрч байна, халзарч байна гэж хэлэхэд гаднаа илэрхийлдэггүй ч дотроо байнга шаналж байдаг.
Толгойгоо угаахдаа үс минь хэр унаж байгаа бол гэж бодож, унаж байгаа үс нэг бүрээ тоолох нь холгүй байгаа. Үс чинь унаад ванны нүхээр орж урсан алга болоход та хойноос нь шүүрс алддаг ч байж магад. Хэрэв тэгдэг бол таны үс уналт нэлээд хурдацтай явагдаж байгаагийн илрэл. 
Унаж байгаа үсийг хэрхэн арчлах тухай та эндээс уншаарай. Харин зохих ёсоор арчилсан ч таны үс уналт зогсохгүй бол асуудал болж байгаа нь тэр. 
Аль хэдийн халзарчихсан бол бүр ярилтгүй.
Үүнээс улбаалан дух тань томорч, үсний урд хэсэг хоёр хажуугаараа хойшоо явж эхэлнэ. Ингэхээр нь та үсээ урагш самнаж тэрхэсгийг аль болох далдлах гэж оролдоно. 
Улмаар та үсний нэг л хэвийн загвартай болно. Өөрчлөх гэж оролдсон ч, хойшоо самнах, загварлаг засуулах гэж оролдсон ч халзарч байгаа хэсгээ нуухын тулд тэгж чадахгүй.
Үүнээс болж нэг хэвийн үс засалт нь үсний уутны сүүн хэсэг буюу бөндгөр цагаан хэсгийг гэмтээх бөгөөд улмаар үсэнд тэжээл дутагдаж улам л үс унах магадлалыг ихэсгэж байдаг.
Энэ бүхэн таны сэтгэлийг зовоож байгаа зүйл мөн үү.
Та мэдээж шампуниа солих, үс уналтыг зогсоох талаар уншиж, өөрийн хэрээр туршиж үзсэн байж таарна. Амжилт олсон хүн байгаа байх. Баяр  хүргэе. Хүн бүр адилгүй болохоор, та бас өөрийнхөө цуцалтгүй эрэл хайгуулын дүнд өөрийн үсний уналтыг зогсоох, ургалтыг нэмэгдүүлэх шилдэг аргыг олсон байна. 
Харин маш их хичээсэн ч үс нь үргэлжлэн унасаар байгаа танд миний одоо бичих үс уналтаа зогсоох, ургуулах, үстэй болох аргыг сайтар уншиж, судлаарай.
Энэ бол “Үс шилжүүлэн суулгуулах” мэс ажилбарын тухай юм.

ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ
“Үс шилжүүлэн суулгуулах” мэс ажилбарын тухайд дэлхийн маш олон оронд хийгдэж байгаа.
Япон, Солонгос, Америк, Европ, Турк гээд. Монголд ч бас Солонгос улсаас энэ төрлийн эмчилгээ орж ирээд байгаа.
Гэхдээ хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, дэлхийд энэ чиглэлээрээ тэргүүлж байгаа орон бол ТУРК улс.
Туркэд булангийн орнууд, тухайлбал олон араб залуус, за тэгээд Япон найзууд, алс холын Австрали орон, ойр тойрны буюу Швейцар, Франц, Герман, Финланд зэрэг Европын өнцөг булан бүрээс, Азийн Малайз, Сингапур, Солонгос гэх мэт маш олон орноос үстэй болохоор залуус ирдэг гэдгийг эхлээд дурьдая.
Туркууд хоёр төрлийн эмчилгээ санал болгодог гэдгийг танд дуулгая.

1. PRP ЭМЧИЛГЭЭ
Магадгүй таны үс тийм ч их халзраагүй бол та эхлээд PRP гэж эмчилгээ хийлгэж болно. Энэхүү эмчилгээ нь таны цусыг авч, плазмаагаар баяжуулж, буцаагаад таны хуйханд тарьдаг эмчилгээ юм. Ингэснээр таны үсний ургалтыг дэмжиж өгөх бөгөөд илүү өтгөн, эрүүл үстэй болно.

2. ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ АРГА

Харин нөгөөх нь дээр гарчигт өгүүлсэн “Үс шилжүүлэн суулгуулах” юм
Үс шилжүүлэн суулгуулах гэдэг нь энгийнээр тайлбарлавал:

Таны өөрийн үсний уутанцарыг авч, халзарсан хэсэгт суулгадаг.
Таны үсийг хусч, толгойн ар буюу дагзнаас үсний уутанцарыг авч, таны халзарсан хэсэг болох оройн хэсэгт суулгах процес юм. Хүний дагзанд 100,000 орчим үсний уутанцар байдаг. Энэхүү уутанцар авах дагзны хэсгийн "ҮСНИЙ ДОНОР" гэнэ.
Хүн халзрахдаа орой дээрээс эсвэл духны хэсгээс хоёр талаараа халзрах нь элбэг.
Дагзны хэсэгрүү хэт халзарсан байвал таны дагзнаас олон уутанцар авах нь бас хэцүү.
Хэрэв таны үс дээрээсээ маш их халзарсан бол нэг удаагийн мэс ажилбараар бүтэн үс суулгах боломжгүй байдаг. Ийм тохиолдолд энэ мэс ажилбарыг 2 удаа хийлгэх шаардлагатай байдаг.
Эхний оролтоор халзарсан хэсгийн урд хэсэгт нь суулгах бөгөөд 6-8 сарын дараа та үлдсэн хойт хэсэгтээ үсний уутанцар шилжүүлэн суулгуулах боломжтой болдог. Энэ нь техникийн болоод цаг хугацааны нөхцөл юм. Техникийн хувьд хэт их үс хойноос авах нь өөрөө эрсдэлтэй байна. Учир нь үсний уутанцарыг нэг бүрчлэн ширхэг ширхэгээр нь түүж, бас шилжүүлэн суулгадаг. Энэ процесс өөрөө 5-7 цаг үргэлжилдэг. Дунджаар 6 цаг.
Нэг удаагийн мэс ажилбараар 5000 ширхэг уутанцарыг шилжүүлэн суулгадаг. Тиймээс нэг доор хэт олон үс авахаас зайлсхийх ёстой болдог.
Нөгөө талаар эрэгтэй хүний үс ингэж суулгаснаар 3 сарын дараагаас ургаж эхлэх бөгөөд 4-6 сард бүрэн бойждог байна. 
Энэ хугацааг өнгөрсний дараа та үлдсэн хэсэг дээрээ үс суулгуулах цаг хугацааны боломж бий болно гэсэн үг.
Хамгийн гол нь дээр дурьдсан PRP эмчилгээг давхар хийж өгдөг ба ингэснээр таны урьд байсан үсний уналт зогсч, ургалт нь хурдтай, бас сайжирч илүү эрүүл болдог байна. Мөн суулгуулсан үс ургана.

ТА ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛЖ, ЭРҮҮЛ ҮСТЭЙ болохыг хүсвэл
бидний дараагийн нийтлэл, энэ төрлийн мэс ажилбарыг хэрхэн хийлгэх, хаана хийлгэх талаар мэдээллийг аваарай.

Харилцах мэдээлэл

Та бидэнтэй хамтран ажиллах, үйлчлүүлэх бүх хэлбэрээр харилцахыг хүсвэл дараах мэдээллээр холбогдоорой.

+(976)-70078080
+(976)-99103264

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, "Оранж Плаза" 408 тоот, Улаанбаатар хот, Монгол улс

Цахим захиа илгээх

Доорх талбарыг ашиглан бидэнд санал хүсэлт, шүүмж зэргийг цахим захиагаар илгээж болно.

Та нэрээ оруулна уу.
Та агуулгаа бичиж оруулна уу.
[Алдаа: зураг байхгүй байна]

ЗАХИАЛАХ

Та энэ хэсэгт өөрийн цахим шуудангийн хаягийг бүртгүүлснээр манай компанийн шинэ мэдээ, мэдээлэл, блог нийтлэл, маркетингийн сурталчилгааг цахим шуудангаар хүлээн авч байх боломжтой.