"ЯПОНД ОЮУТАН ДАДЛАГАЖИГЧ" Цалинтай дадлагын хөтөлбөр

 
Япон хэл, Япон соёл, түүх, ёс заншил, аялал жуулчлалын чиглэрээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсад "Үйлдвэрлэлийн дадлага"-аа цалинтай хийх боломжийг хөтөлбөрийг тус компаниас хэрэгжүүлэх болсон.
Тус хөтөлбөр нь манай компани Япон улсын Окинава мужийн "Japan&Asia Biz Support" компанитай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд "Монгол улсын ирээдүй болсон оюутан залуус"-таа зориулан, тэднийг нийгэмд гарахад нь бэлдэх, ажлын туршлага, хэлний мэдлэг, гадаад орчин зэрэг олон хүчин зүйлийг суралцах, мэдрэх боломж олгох зорилготой болно.
Таны мэргэжлийн чиглэл манай нөхцлийг хангаж байвал энэ хөтөлбөрт хамрагдаарай.
Ингэснээр та:
1. Япон бизнесийн орчинтой танилцах, суралцах
2. Япон ажлын орчинд орох, суралцах
3. Нийгэмд гарах бэлтгэлтэй, ажлын туршлагатай болох
4. Япон хэлээ сайжруулах
5. Япон соёл, ёс заншилтай танилцах
6. Япон орныг танин мэдэх, аялах
7. Өөрийн санхүүгийн эх үүсвэртэй болох, хуримтлал үүсгэх
боломжтой болно.

Та энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл:
БҮРТГЭЛ:
ХААНА: Нью Валью ХХК-ий байр
ХАЯГ:    Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Оранж плаза, 408 тоот
               (Тэнгис Кино Театрын хойно)
ХЭЗЭЭ: Ажлын өдрүүдэд, 09:00-18:00
ХОЛБОО БАРИХ: 94001377, 70078080
                               contact@new-value.mn