ҮС ЯАГААД УНАДАГ ВЭ, ТАНЫ ҮС ЯАЖ БАЙНА

ҮС УНАХ, ХАЛЗРАХ
Орчин үед хүмүүс маш залуугаараа үс нь унаж, халзрах болсон. Мэдээж олон хүчин зүйл нөлөөлдөг байх. 20 -30 насны залуусын дунд ч үс нь халзарч, түүнээсээ болж стрессдэх, ичих, нуух гэсэн сэтгэлийн түгшүүртэй хүмүүс олширч байна.
Уг нь эрүүл үстэй хүнээс өдөрт дунджаар 90ш үс унадаг бол, 3 сар орчмын хугацаанд шинэ үс дахин ургаж эхэлдэг. Тэгээд 4-6 сарын хугацаанд үс нь ургаж гүйцдэг гэж байгаа. 
Харин амьдралын хэв маяг, стресс, гармоны нөлөө зэргээр “Үс ургалтын цикл” нь алдагдаж, үс нь амархан унах, шинэ үсний ургалт нь илүү удааширдаг. Дахин ургахаа больдог.
Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ үс уналтын шалтгаанууд, тэр дотроо өдөр тутмын амьдралаас шалтгаалан үс яагаад унадаг болох талаар мэдээлэл хүргэе.
ҮСЭЭ ХЭРХЭН САМНАХ, ЗАСУУЛАХ ЗЭРГЭЭС ҮҮДЭХ ҮС УНАЛТ
Понитайл стайлаар үсээ ардаа нэг боох, эсвэл өдөр бүр нэг газраар үсээ хувааж самнах, боох, үсийг нэг чиглэлд татаж самнах, боох зэрэг нь үсний уутны нэг хэсэгт үсийг ургуулдаг тэжээлийг зөөвөрлөдөг үсний уутны угийн сүүн толгой(цаашид: үсний сүүн толгой, үсний уутны угийн бөндгөр цагаан хэсэг)-д ачаалал өгдөг байна. 
Ингэснээр үсний сүүн толгойн хэсгийн ачааллаас болж цусны эргэлт муудаж, үсний ургалтыг тэтгэж өгч байдаг үсний үндсэн эсэд тэжээл өгөх систем нь алдагдаж, үүний улмаас үс унах эрсдэл нэмэгддэг.

Жишээ нь: Энэ зурган дээрх бидний мэдэх дуучин Ариана Гранде "понистайл"-аар үсээ боосон байгаа нь энэ. Ийм маягаар өдөр бүр, байнга боодог бол таны үсний уут гэмтэж, үс унах шалтгаан болноо гэсэн үг.
Тэгэхээр үсээ үргэлж нэг чигт самнаж, боохгүй байх, чанга татаж боохгүй байх, үсээ үргэжл нэг хэвийн загвар, стайлаар засуулж, самнахгүй байх нь чухал.   

ЖИН БАРИХ, ТАМХИ ТАТАХ ЗЭРЭГ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ 
Хэтрүүлэн жин барихаас үүдэн үсний үндсэн тэжээл болох уураг дутагдаж, үсний уутны сүүн толгойн чиг үүрэг алдагдаж, үсэнд бусад тэжээл, витаминууд очиж чадахгүй болно. Үүнээс улбаалж үс уналт нэмэгддэг. 
Тамхины хувьд судас нарийсгадаг тул үсний сүүн толгойд очих цусны эргэлт багасч, тэжээлийн дутагдалд орсноор үс унах шалтгаан болдог. 

ХЭТ ИХ СТРЕССДЭХ
Хэт их стрессдэх нь үсний сүүн толгойн үйл ажиллагааг хэсэг/стресстэй/ хугацаанд зогсоодог. Үүнээс болж үс их унах, үсний ширхэг нарийсдаг байна. Мөн хэсэгчлэн үс унах, шинэ үсний ургалт  зогсдог байна. Өөрөөр хэлбэл тойрог хэлбэртэй үс нь уначихдаг. Ингэж үс нь унасан хүнийг та бүхэн харж байсан байх. 
Сэтгэл санааны хувьд стресстэх, сэтгэлийн зовлонгоосоо болоод хүн өөрийн мэдэлгүй үсээ ширхэг ширхэгээр, олноор нь бас зулгаачихдаг бөгөөд энэ нь түүний үс уналтын  шалтгаан болно. 

ГАРМОНЫ ТЭНЦВЭРИЙН ӨӨРЧЛӨЛТ 
Жирэмсний үед үсний ургалтыг дэмждэг эм гармоны ялгарал нэмэгдэж, үс унах нь багасдаг. Харин төрсний дараа гармоны тэнцвэр өмнөх байсандаа очдог бөгөөд үүнээс болж үс гэнэт ихээр унах тохиолдол бий. Мөн хүйстэй холбоогүйгээр эр гармон их хэмжээгээр ялгарах тохиолдол байдаг бөгөөд энэ үед үсний сүүн хэсгийн үйл ажиллагаа алдагдаж, үсэнд хангалттай тэжээл очиж чадахгүй болж, үс уналт нэмэгддэг. Энэ бол “AGA” гэдэг үс уналтын шалтгаан буюу эр гармоноос үүдэлтэй шинж тэмдэг юм.
ХУЙХНЫ ӨТЛӨЛТ
Нас явахтай зэрэгцэн хуйх дагаад өтлөх бөгөөд хатуу болдог. Хуйх хатуу болбол цусны эргэлтэнд муугаар нөлөөлж, үс ургалтыг дэмждэг үндсэн эс нь тэжээлийн дутагдалд ордог бөгөөд үс унах шалтгаан болж өгдөг. 
Үс уналтын шалтгаан болдог гол өвчнүүд
Үс уналтыг шалтгаан болдог өвчин бол гормоны шүүрэл хэт их явагдсанаас болж эр гормоноос үүдэх ус уналтын #AGA болон эм гормоны нөлөөтэй их хэмжээгээр үс унах шинж тэмдэгүүд гэж байдаг. Мөн дугуй хэлбэртэйгээр үс унах, “үлд” зэрэг халдвараас болж үс нэг хэсэг газар тэр чигээрээ уначихдаг. 
Үүнээс гадна үс уналт нь гипотиройдизм, коллагений өвчин, ревматоид артрит гэх мэт системийн өвчний үед ч тохиолдож болно.

Ийм олон шалтгаанаар өдөр тутмын амьдралд бидний үс унадаг.
Мэдээж удмын шинж чанартай үс халзрах явдал залуу хүмүүст их тохиолддог.

Энэ болгонд бид стрессдэж, бүр л санаа зовох нь их болдог. Олны газар явахаасаа төвөгшөөж, аль болох хойшоо суух нь элбэг.
Гэхдээ орчин үед шинжлэх ухаан хөгжсөнөөр ҮС ХАЛЗРАХ зовлонгоос ангижрах боломжийг олгож байна.
Бидний дараагийн бичвэр энэ чиглэлээр бичигдэх болно.
Мөн та хэрэв үс халзрах сэтгэлийн зовлонгоосоо ангижрахыг хүсдэг бол, шийдсэн бол бид хэрхэн таныг үстэй болгох вэ гэдэг аргыг танилцуулах болно.

ТА БИДНИЙ ДАРААГИЙН НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗААВАЛ УНШААРАЙ.

Харилцах мэдээлэл

Та бидэнтэй хамтран ажиллах, үйлчлүүлэх бүх хэлбэрээр харилцахыг хүсвэл дараах мэдээллээр холбогдоорой.

+(976)-70078080
+(976)-99103264

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, "Оранж Плаза" 408 тоот, Улаанбаатар хот, Монгол улс

Цахим захиа илгээх

Доорх талбарыг ашиглан бидэнд санал хүсэлт, шүүмж зэргийг цахим захиагаар илгээж болно.

Та нэрээ оруулна уу.
Та агуулгаа бичиж оруулна уу.
[Алдаа: зураг байхгүй байна]

ЗАХИАЛАХ

Та энэ хэсэгт өөрийн цахим шуудангийн хаягийг бүртгүүлснээр манай компанийн шинэ мэдээ, мэдээлэл, блог нийтлэл, маркетингийн сурталчилгааг цахим шуудангаар хүлээн авч байх боломжтой.