Мэдээ мэдээлэл

Миякожима Онсэн Зочид буудлын тухай

 Нью Валью ХХК-ий Япон хэл, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан "Үйлдвэрийн дадлага"-ыг Япон улсад хийх "Оюутан дадлагажигч хөтөлбөр"-т оролцогчиддоо дараах мэдээллийг хүргэж байна.
Та "Японд Оюутан Дадлагажигч" хөтөлбөрийн талаар болон манай оюутнууд 2018 онд очиж ажиллах Окинава Мужийн Мияко арлын тухай энэ өнгөөр ялгасан хэсгүүдийг дарж орж уншаарай.

2017-2018 онд зохион байгуулагдах тус хөтөлбөрт Япон улсын Окинава мужийн Миякожима Арлын Онсэн болон резорт зочид буудлууд, мөн үл хөдлөх хөрөнг зуучлал, машин түрээсийн компаниуд хамрагдан оролцож, Монгол оюутнуудыг Япон улсад "Үйлдвэрийн дадлага" хийх боломжийг олгож байгаа билээ.
Энэ удаагийн "Японд Оюутны дадлага" хөтөлбөрт оролцож байгаа нийт оюутнууддаа амжилт хүсье.
Бид одоогийн байдлаар зочид буудлын үйлчилгээний чиглэлийн 4 компани, үл хөдлөх хөрөнгө зууч, машин түрээсийн тус бүр нэг нэг, нийт 6 компанид оюутнуудаа явуулахаар болоод байгаа билээ.

Бидний очих эхний компани:
Миякожима Онсэн Зочид буудал: Miyakojima Onsen Hotel
Тус зочид буудал нь Мияко арлын доороос ундран гарах Байгалийн халуун рашааныг тэр хэвээр нь ашиглан, үйлчилгээ үзүүлдэг газар юм. Халуун рашаан нь сулавтар шүлтлэг бөгөөд булчингийн өвдөлт, үе мөчний өвдөлт, хэрх, чихрийн шижин, цус багадалт зэрэг өвчний эсрэг сайн нөлөөтэй гэж үздэг. 

Зочид буудлын хувьд люкс, гэр бүлийн, хосын, ганц хүний болон Япон татами(сүрлэн дэвсгэртэй уламжлалт Япон өрөө)-тай өрөөнүүдтэй. Ресторан нь төрөл бүрийн салат, ногоо, зууш, халуун хоолоор үйлчлэх бөгөөд арал дээр оршдогийн давуу тал нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь шууд авч хэрэглэдэг тул амт, чанарын хувьд маш давуу талтай байдаг байна.
Мөн халуун рашаан, саун гэх мэт амралт, чөлөөт цагаа өнгөрөөж, алжаал тайлах орчныг бүрдүүлсэн газар.
Тус зочид буудалд нэг жилийн хугацаатай, цалинтай үйлдвэрлэлийн дадлага хийхээр болсон оюутнууддаа амжилт хүсье.