Мэдээ мэдээлэл

ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ ДЭЭР ҮС УНАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ, ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ

Үс яагаад унадаг тухай бид өмнөх нийтлэлдээ бичсэн. Таны үс унаад байгаа бол шалтгаан нь юу байж болох тухай та манай өмнөх нийтлэлрүү энд дарж   ороод уншаарай.
Харин энэ удаад "Үс уналтаас хэрхэн сэргийлэх, арчилах" тухай танилцуулья. Өдөр тутам маш сайн мэдэж, дагаж байх аргуудыг бичсэн байгаа.
Та ядаж л өөрөөс шалтгаалах зүйлсийг хийж дадах хэрэгтэй.

ҮС УНАЛТААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

1.  Үс болон хуйхаа сайтар угааж байх
Үс болон хуйх нь гадна талаасаа тоос шороо болон утаа(тамхи, хотын утаа) хий(машины яндангийн утаа)-г шингээж, дотроосоо тос, хөлс ялгаруулж байдаг. 
Нэг удаа шампуньдсанаар үснийхээ хир, үнэр танарыг арилгаж болохч хуйхны хэсэг сайн цэвэрлэгдэхгүй байх нь бий. Тиймээс хоёр удаа шампуньдаж, хоёр дахь дээрээ хурууныхаа өндөгөөр хуйхаа зөөлөн үрж, хөөсөө бүрэн арилтан сайтар усаар угаана. 
Мэдээж тослог эсвэл хуурайшдаг зэрэг хуйхныхаа төрөлд таарсан шампунийг сонгож хэрэглэх нь зүйтэй. 
2.  Үсээ угаасны дараа аль болох өөрөөр нь хатаах
Алчуураар үсээ чанга үрж арчвал үсний эд эсийг хамгаалж байдаг Кютикл /Cuticle/-ийг гэмтээж орхидог. Хүмүүс үсээ нойтон байхад унтах нь бий. Хэрэв тэгдэг бол яг одооноос болих хэрэгтэй. Нойтон үстэй унтах нь үсийг маш ихээр гэмтээдэг. 
Гэхдээ үс хатаагчийг хэт халуун дээр нь тавьж үлээлгэх нь бас үсийг гэмтээчихдэг. Үнэхээр л яаралтай бус бол үсийг өөрөөр нь хатааж байх хэрэгтэй. 
Үс хатаагч ашигласан тохиолдолд 10 см-аас хол зайтай барьж, нэг газраа удаан үлээлгэхгүй байх тал дээр анхаарч, хатааж байх хэрэгтэй.
3.  Хуйхандаа массаж хийж байх
Хуйхандаа массаж хийхэд тайвширдаг бөгөөд цусны эргэлт сайжирч, үс ургалтанд сайн нөлөөтэй.  Үсний захаас орой хүртэл хурууныхаа өндгөөр зөөлөн товших, тойрог хэлбэрээр зөөлөн илэх зэргээр массаж хийгээрэй. Өглөө сэрээд үсээ угаахаас өмнө, эсвэл орой унтахаас өмнө массаж хийвэл илүү үр дүнтэй.
4.  Хоол, хүнсний тэнцвэр
Үсний гол эд эс болох сайн чанарын уураг нь шар буурцаг, мах, загас, өндгөнд их хэмжээтэй байдаг. Мөн үс ургалтыг дэмждэг B-гийн төрлийн витаминууд, ялангуяа B2 , B6 орсон хоол хүнсийг хэрэглэх. Энэ төрлийн витамин нь сардин, яргай зэрэг хөх загасанд, элэг, буурцаг, үхрийн сүүнд их байдаг. 
Үсний цусны эргэлтийг дэмждэг Витамин Е нь хар гүнжидийн үр, самар, алмондод ихээр агуулагддаг тул хүнсэндээ хэрэглэж байхыг зөвлөе. 
За тэгээд тамхины никотин үсний ургалтанд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн (1) зөвлөгөөн дээр гарсанчлан үс, хуйхыг бохирдуулагч тул та үсэндээ санаа зовж л байгаа бол тамхи татахаа болих, багасгах хэрэгтэй.
ҮС ТАНЬ УНААД БАЙВАЛ ХЭРХЭН АРЧИЛАХ ВЭ
1. Өөрт тохирсон шампунийг хайж олох
Эрүүл сайхан үстэй болохын тулд хуйхыг сайтар хамгаалах нь чухал. Тослог хуйхтай бол  алкалайн/шүлт/ нэгдэл бүхий гүн цэвэрлэдэг хүчтэй төрлийн шампунь, хуурай бол илүү зөөлөн угаадаг шампунь тохирно. Үсээ угаасны дараа загатнах зэргээр ямар нэгэн сөрөг зүйл мэдрэгдэж байвал үнэргүй, будагч бодис ороогүй, харшлын эсрэг шампунь сонгох нь зөв. 
2. Тоник болон зориулалтын шампунь ашиглах
Тоник ашиглан хуйхныхаа цусны эргэлтийг сайжруулах, үсний ургалтыг дэмждэг цайрыг хуйханд хүргэснээр үсний уналтыг багасгаж чадна. Эрчүүд, эмэгтэйчүүдэд тус бүрт нь зориулсан үсний ургалтыг дэмждэг шампунь, тоник байдаг тул тэдгээрийг ашиглаж үзэхэд бас гэмгүй байх.
Мэдээж хүн бүрийн онцлог гэж байх тул өөрт тохирсныг олох нь жаахан хэцүү байх.
Үүнийг бичигч миний мэдэж байгаагаар Япон улсад тэр төрлийн шампунь нэлээд их байдаг.
Үнийн хувьд нэлээд өндөр. Сетээрээ 120000₮-өөс дээш байх нь элбэг. 
Харин Монголд маань халгай шампунь байгаа. Халгай үр дүн сайн байдаг гэж ярих хүмүүс олон. Ялангуяа үс уналтыг зогсоож байна гэж ярьдаг. Үнийн хувьд ч импортын шампуниас хямд.
За эдгээр зөвлөгөөг сайтар дагаж байвал таны үс ядаж л бөөн бөөнөөр унаад байхгүй биз. Өдөр тутмын амьдралдаа үс уналтаас сэргийлэх, мөн үсээ хэрхэн арчилбал зохих,  өөртөө таардаг ямар төрлийн шампунь хэрэглэх нь илүү ач тустай болох талаар ойлголт авсан байх. 
Маш чухал ойлголт. Үсээ хайрлаж, хамгаалж, арчилж сурах нь дараагийн эрсдлээс хамгаалах юм.
 
Харин бид дараагийн нийтлэлээрээ танд дээрх арчилгаа, зөвлөгөө ч тус эс болох үстэй буюу аль хэдийн таны үс халзарсан бол, халзарч яваа бол хэрхэн халзралтыг зогсоох, үстэй болох ЭМЧИЛГЭЭний талаар бичих болно. 

ТА МАНАЙ ДАРААГИЙН НИЙТЛЭЛИЙГ ЗААВАЛ УНШААРАЙ.  Магадгүй яг танд тохирох үстэй болох аргыг бид танилцуулах болно.

Харилцах мэдээлэл

Та бидэнтэй хамтран ажиллах, үйлчлүүлэх бүх хэлбэрээр харилцахыг хүсвэл дараах мэдээллээр холбогдоорой.

+(976)-70078080
+(976)-99103264

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, "Оранж Плаза" 408 тоот, Улаанбаатар хот, Монгол улс

Цахим захиа илгээх

Доорх талбарыг ашиглан бидэнд санал хүсэлт, шүүмж зэргийг цахим захиагаар илгээж болно.

Та нэрээ оруулна уу.
Та агуулгаа бичиж оруулна уу.
[Алдаа: зураг байхгүй байна]

ЗАХИАЛАХ

Та энэ хэсэгт өөрийн цахим шуудангийн хаягийг бүртгүүлснээр манай компанийн шинэ мэдээ, мэдээлэл, блог нийтлэл, маркетингийн сурталчилгааг цахим шуудангаар хүлээн авч байх боломжтой.