ЯПОН УЛСАД ХЭРХЭН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ВЭ

 
Япон улс нь 1993 оноос гадаадаас ажиллах хүчин авч эхэлсэн бөгөөд тэд түүнд зориулсан “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Энэ хүрээнд зүүн өмнөд азийн хөгжиж байгаа орнуудаас ажиллах хүчнийг 3 жилийн гэрээний хугацаатай Япон улсад ажиллуулж эхэлсэн юм.
Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөрийн ЗОРИЛГО нь:
“Хөгжиж байгаа орны залууст Японд ирээд “Япон технологи, ажлын арга барил” зэргийг суралцаад, хугацаа нь дуусахаар өөрийн эх оронд буцаж, тухайн чиглэлээр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах” –д оршдог.
Японы ЗГ хөгжиж буй орнуудын засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд зарим оронд “Эдийн засгийн түншлэл”-ийн хүрээнд энэхүү хөтөлбөрийг багтаан өгсөн байдаг. 
Монгол улсын хувьд 2000 оны эхээр Японруу гэрээт ажилтан нэлээд явуулах болсон бөгөөд сүүлийн үед эрчимтэй өсөх хандлагатай болсон.
Хоёр орны Засгийн газар хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ээ 2017 онд шинэчлэн зурсан байдаг.

Энэ хүрээнд НЬЮ ВАЛЬЮ ХХК ч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол улсын иргэдийг Япон улсад "Гэрээт ажилтан" буюу "Ур чадварын дадлагажигч"-аар явуулахаар ажилладаг болно.
Манай компани нь ХНХЯ-аас тусгай зөвшөөрөлтэй бөгөөд "Асаргаа сувилгаа, барилга, зам гүүр, үйлдвэр, хөдөө аж ахуй" чиглэлүүдээр ажилд зуучилдаг болно.

ОРОЛЦОХ СУБЬЕКТУУД:
МОНГОЛ ТАЛААС
1. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТ: Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас (ХНХЯ) Япон улсруу “Гэрээт ажилтан-Дадлагажигч” явуулах компанид тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг дэмжих, хянах. Японы Засгийн газартай хамтран ажиллах үүрэгтэй оролцдог.
2. ИЛГЭЭГЧ КОМПАНИ: ХНХЯ-аас “Монгол улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах” тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж
3. ГЭРЭЭТ АЖИЛТАН: Ур чадварын дадлага эзэмшихээр Илгээгч компанид бүртгүүлсэн, хүсэлт гаргагчид. 
ЯПОН ТАЛААС
1. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ: Японы Засгийн Газраас тус “Гадаадаас ажиллах хүчин авах” буюу “Ур чадварын дадлагажигч хүлээн авах” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага. Тэр нь Organization for Technical Intern Training(OTIT) гэж байгууллага байдаг. Энэ байгууллага нь 2017 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний өмнө JITCO гэж байгууллага байсан бөгөөд одоо OTIT-доо үйл ажиллагаагаа шилжүүлсэн.
2. НИЙГЭМЛЭГ: Доороо дадлагажигч хүлээн авах байгууллагуудыг гишүүнээр элсүүлсэн, дадлагажигч хүлээн авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий OTIT байгууллагаас “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” бүхий аж ахуйн нэгж. 
3. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ: Нийгэмлэгийн гишүүн байгууллага бөгөөд түүгээр дамжуулан гадаадаас “Ур чадварын дадлагажигч” хүлээн авч, өөрийн компанидаа ажиллуулан, дадлагажуулах эрх-үүрэг бүхий аж ахуйн нэгж.
4. ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАР: Япон улсад гадаадын ур чадварын дадлага эзэмшигчдийг оруулах эсэхийг шийдэх эрх бүхий газар бөгөөд тэд илгээгч компани, нийгэмлэгээс ирүүлсэн дадлагажигчийн материалтай танилцан Япон улсад АЖИЛЛАХ ЗӨВШӨӨРӨЛ олгодог субьект юм.
ЯПОН УЛСАД ОЧИХ ХҮРТЭЛХ ДАРААЛАЛ
Япон улсад “Гэрээт ажилтан” буюу ур чадварын дадлага эзэмшихээр явахыг хүсэгчид зайлшгүй доорх дарааллын дагуу явдаг. Үүнд:
1. ИЛГЭЭГЧ КОМПАНИД БҮРТГҮҮЛЭХ
2. ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТАНД ХАМРАГДАХ /БАГАДАА 4 САР/
3. ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТ: Япон талын нийгэмлэг болон дадлагажигч хүлээн авч, дадлагын хөтөлбөр ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ нь Монголд ирж, “гэрээт ажилтан” болох хүсэлтэй хүмүүсээс ярилцлага авч, сонгон шалгаруулалт хийдэг.
4. БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭЛТ:  Сонгон шалгаруулах ярилцлаганд тэнцсэн хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж, Японы Иргэн Харьяатын газарруу явуулна. Ойролцоогоор шалгагдаж, хариу иртэл 2-4 сарын хугацаа шаардагддаг.
5. ЯПОН ДАХЬ СУРГАЛТ: Гэрээт ажилтан буюу Дадлагажигчаар очсон хүн Япон улсад очсоны дараа “Ажлын байрны болон дасан зохицох хөтөлбөр”-т хамрагдаж, Япон хэл сурч, Япон орчинд хэрхэн амьдрах вэ зэргээс суралцсаны дараа өөрсдийн ажиллах компаниудруу хуваарилагдан очно.

ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ:
1. ЦАЛИН: Японы болон Засгийн газраас тогтоосон тухайн бүс нутгийн цалингийн доод хэмжээнээс багагүй цалинг сар бүр компаниас нь олгоно. Бүс нутгийн онцлог, хүлээн авч буй компаниас шалтгаалан цалин харилцан адилгүй байх тохиолдол бий. Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах бөгөөд цалингаас суутгагдана.
2018 оны 8-р сарын байдлаар Монгол улсад “Хөдөлмөрийн хөлс дунджаар 950,000 төгрөг” гэж гарсан байгаа. Гэвч дийлэнх хүмүүс, түүн дотроо төрийн албан хаагчид, багш, эмч нар энэ цалингаас доогуур хөлстэй ажилладаг.
Харин Японы хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджаар 3,200,000 төгрөг байдаг. Үүнээс дээрх татвар, суутганаа тооцвол гар дээр 2,500,000 төгрөг авах бөгөөд түүнээсээ байр хоолны мөнгөө гаргаад үлдсэнээр нь ХУРИМТЛАЛ хийх боломжтой. Та хэрэв илүү цаг ажиллавал цалин тань “Нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 1.25%”-иар тооцогддог. 
2. АМРАЛТ: Япон улсад Монголынх шиг ээлжийн амралт гэж байдаггүй. 
Харин хавартаа “Golden week” буюу алтан долоо хоногийн амралт гэж бий. Жилдээ ойролцоогоор 4-6 хоног амарч таардаг.
Зундаа, 8-р сарын дундуур халууны амралт гэж болдог. 7 хоног амардаг.
Өвөл, шинэ жилээр “Цагаан сар” нь болдог бөгөөд 01-р сарын 01-03 хооронд амардаг.
Бусад амралт: Үүнээс гадна бусад баяр ёслол болоод тэмдэглэлт амралтын өдрүүд байдаг. Тэр өдрүүдийг аль болох баасан гараг, эсвэл даваа гарагт тааруулж 3 өдөр дараалан амрах нь бий.
ЦАЛИНТАЙ АМРАЛТ: Жилдээ нэг удаа цалинтай амралт авч болдог. Амралт авах нөхцөл нь таны ажиллаж байгаа газраас шалтгаалах бөгөөд хугацааг бас компанитайгаа зөвлөж шийддэг. Харин ихэнх Япончууд энэ цалинтай амралтаа гэр бүлд нь ямар нэг асуудал гарсан үед авах гэж нөөдөг. Энгийн үед тэд энэ амралтаа авдаггүй.
Дээрх амралтын өдрүүдэд ажилчин заавал бүтэн амрах ёсгүй байдаг бөгөөд компаний нөхцөл, ажлын ачаалал, бусад хүмүүсийн амралт, ээлж зэрэгтэй уялдуулан танд оногдсон тэр өдрүүдэд амраад явах нь элбэг.
3. БАЙР: Японд үл хөдлөх хөрөнгийн түрээс өндөр байдаг. Том хотуудад энэ нь бүр илүү мэдэгдэнэ. Хөдөө орон нутагруу харьцангуй хямд болдог. 
Дадлагажигчид  компаний зүгээс байр олоход туслах бөгөөд аль болох хямд төсөр, амьдрахад боломжийн байхаар зохицуулж өгдөг.
Мөн зарим компани өөрсдөө ажилчдын байртай байх бөгөөд тэндээ зах зээлийн үнээс хямдаар суулгадаг тохиолдол их.
4. ВАЛЮТЫН ХАНШ: Япон улсын мөнгөн тэмдэгтийг “ИЕН- YEN-円” гэх бөгөөд 2018 оны 09-р сарын байдлаар ханш нь дунджаар 22.2₮-тэй тэнцэж байна.
Сүүлийн 5 жилд тогтмол өсч байгаа. 2014 оны 1-р сард 15.4₮ орчим байсан иений ханш одоо 22.2₮ болсон гэсэн үг. 

Хэрэв та Япон улсад гэрээгээр ажиллахыг хүсвэл манай 70078080, 99103264, 93238080 дугаарын утсаар мэдээлэл аваарай. Мөн манай хэлний төвд Япон хэлээ сураарай.