АСАРГАА СУВИЛГАА чиглэлээр Японд ажиллах дадлагажигчдад зориулсан Япон хэлний сургалт эхэллээ
Тус компани Японы "Чиба Кэйр Бизнес Нийгэмлэг"-тэй хамтран Япон улсад "АСАРГАА СУВИЛГАА" чиглэлээр ур чадварын дадлага эзэмшихээр болсон гэрээт ажилчиддаа зориулсан Япон хэлний сургалтаа эхлүүллээ.
Энэ удаагийн сургалт нь Чиба Кэйр Бизнес Нийгэмлэг болоод Монголын илгээгч байгууллагууд хамтран дадлагажигчдад зориулсан Япон хэлний сургалтаа "Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв (Монгол-Япон Төв)" дээр тэдний мэргэжилтэн багш нарын удирдлага доор явуулахаар тохиролцож, эхлүүлж байгаа нь онцлог.
Нийгэмлэг болоод Япон талын хүлээн авагч байгууллагуудын захиалгаар ийнхүү "Монгол-Япон Төв" дээр явагдах тус сургалтанд нийт 4 компаний 16 дадлагажигч 6 сар гаруйн хугацаанд Япон хэлний N3 түвшинд бэлтгэгдэж, 2019 он гаргаад Япон улсруу аяны дөрөө жийх юм.
Тус сургалтанд Нью Валью Компаниас 6 дадлагажигч хамрагдаж байна.

Өөрийн амьдралын нэгэн хуудсыг шинээр эхлүүлэхээр зорин, зориглон шийдвэр гаргаж, Япон явахаар бэлтгэж байгаа нийт дадлагажигчид (Гэрээт ажилчин)-ынхаа Япон хэл, соёлын сургалтанд нь амжилт хүсье.