Мэдээ мэдээлэл

МИЯКОЖИМА АРЛЫН ТУХАЙ

 

Нью Валью ХХК нь Монгол улсын ирээдүй болсон оюутан залуустаа зориулсан дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болох Япон улсад очиж "Суралцах, ажиллах, аялах, бизнес орчноос суралцах, нийгэмтэй танилцах, хэл сурах" боломж бүхий Япон улсад ЦАЛИНТАЙ дадлага хийх "Японд Оюутан дадлагажигч" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн тухай мэдээллийг "Японд Оюутан дадлагажигч"-аар орж уншаарай.
Тус хөтөлбөрийн хүрээнд оюутнууд маань "Үйлдвэрлэлийн дадлага"-аа Япон улсад цалинтайгаар хийх боломжтой болж байгаа юм.
Бид та бүхэнд өнөөдрийн байдлаар Японы ОКИНАВА мужийн МИЯКО Арал дээр тэндэхийн "Халуун рашаантай, резорт зочид буудлууд, Үл хөдлөх хөрөнгө зуучлал, машин түрээс, бэлэг дурсгалын үйлдвэр" зэрэг аж ахуй нэгжүүдэд ЦАЛИНТАЙ дадлага хийх боломжийг олгож байгаа билээ.
Окинава мужийн аж ахуй нэгжүүдэд Тайвань, Вьетнам, Филиппин оюутнууд дадлага хийдэг бөгөөд Монгол оюутнуудад ч энэ боломж олдож байгаа билээ.
Оюутан та Их дээд сургуульдаа:
1. Япон хэл, соёл судалдаг
2. Аялал жуулчлал, Зочид буудлын чиглэлээр судалдаг
бол нэн түрүүнд манай хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Ингэснээр та:
1. Япон бизнесийн соёлтай танилцах, суралцах
2. Япон ажлын орчинтой танилцах, суралцах
3. Нийгэмд гарахад бэлэн болох
4. Япон хэлээ сайжруулах
5. Япон соёл, ёс заншилтай танилцах
6. Япон орноор аялах
7. Өөрийн орлогтой байж, мөнгө хураах
боломжийг оюутан ахуйдаа бий болгох боломжтой.
Монгол оюутнуудын 2018 оны эхний хагаст очиж ажиллах газар бол Окинава мужийн МИЯКО арал юм. Энэхүү арлын талаар товч мэдээлэл:

МИЯКОЖИМА нь Японы баруун өмнөд хэсэгт орших бөгөөд Окинава аймгийн бүрэлдэхүүнд ордог арал. Окинава үндсэн арлаасаа баруун өмнө тийш 290 км зайтай орших бөгөөд газарзүйн хувьд зүүн уртрагийн 125 хэм, хойд өргөрөгийн 24 хэмийн солбицол дээр оршдог, Номхон далайн, Зүүн хятадын тэнгисийн хооронд оршдог арал юм.
Японы арлууд нь зүүн хойноос баруун урагш 3000 гаруй км сунаж тогтсон байдаг бөгөөд Мияко арал нь "баруун өмнө зүгт орших арлууд"-ын баруун хэсгийн аралд хамаардаг 158.87 км хавтгай дөрвөлжин талбайтай арал юм.
Улаанбаатар хот зүүнээс баруун тийш 30 км, хойноос урагшаа 10 км талбайд бүгд багтдаг гэж үзвэл нийт 300 км хавтгай дөрвөлжин талбай болно. Тэгэхээр Мияко арал нь бидний амьдарч байгаа хотоос ч жижигхэн арал гэсэн үг.
Бараг хоёр дахин бага талбайтай. 
Зайсан толгойн орой дээрээс Улаанбаатарыг бүхэлд нь харж болдог шиг МИЯКО арлыг бас тэндэхийн өндөр толгой, байшингийн дээрээс харж болохуйц жижиг арал санагдах байх.

Тус аралруу Окинава үндсэн арлаас дотоодын нислэг үйлдэгддэг.  
Аялал жуулчлал хөгжсөн бөгөөд Японы дотоодын жуулчид олноороо ирдэг газар.
- Жилийн дундаж температур: 23.6 хэм
- Хамгийн хүйтэн үе(1-р сар): Дундажаар 18.1 хэм
- Жилийн дундаж хур тунадас: 2021 мм, Монголын зарим хур тунадас багатай бүс нутгаас 10 дахин их
- Хамгийн бага хур тунадастай үе: 1-р сар, 7-р сар. Дунджаар 130мм хур тунадас ордог. 
1972 оны 5 сарын 15-нд Дахин Японы нутаг дэвсгэр болсон. Дайны дараа АНУ тус бүс нутгийг өөрийн харья газар болгож, үйл ажиллагаа явуулж байжээ. 
- Хүн ам: 54910 /2012 оны тоо/
- Цагийн зөрүү: Монголоос нэг цаг түрүүлж явдаг

За тэгээд тус арал дээр аялах гэж ирсэн хүмүүс цэвэрхэн шаргал элстэй эрэг дээр наранд шарж, далайд шумбаж, шүрэн арал дундуур сэлж, далайд моторт завиар зугаалах гэх мэт олон зүйлийг хийх боломжтой.
Жилийн турш дулаахан, хүмүүс нь цайлган, сайхан сэтгэлтэй, амьдрах орчин, агаар нь цэвэрхэн аз жаргалын индекс өндөртэй ийм арал дээр Монгол оюутнууд олноороо очиж, үйлдвэрлэлийн ЦАЛИНТАЙ дадлага хийдэгболох нь.