ТУРК УЛСАД ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ
Таны үсний ургалт зогсч, их хэмжээгээр унаж байгалийн аргаар нэгэнт буцаж сэргэхээргүй болсон бол
бид танд БНТУ-д "ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ" боломжийн тухай танилцуулж байна.
Үсийг хэрхэн шилжүүлэн суулгадаг тухай та манай өмнөх нийтлэлээс "ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ" гэж ороод уншаарай.
Ямар процесс дарааллаар таныг хэрхэн үстэй болгож болох тухай бичсэн байгаа.
Английн шигшээ багийн тамирчин асан, хөлбөмбөгч Вэйн Рүүний бол үс шилжүүлэн суулгуулсан бидний хамгийн мэддэг жишээ.
Маш олон алдартай хүмүүс Рүүний шиг үс шилжүүлэн суулгуулсан байдаг.
Харин энэ удаад бид "ТУРК УЛСАД ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ"-ын тухай мэдээлэл хүргэе.
Бид БНТУ-ын My Hair Center компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголоос үйлчлүүлэгчид захиалгаа өгч, эхний үйлчлүүлэгчид үсээ суулгуулах болсон байгаа.
ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ АЯЛАЛ
Та манай өмнөх мэдээллүүдийг уншсан бол яагаад энэ хэсгийг уншиж байгаагаа сайн мэдэж байгаа. Тиймээс шууд тайлбарлуугаа орьё.
Та манайд захиалга өгснөөр энэхүү Эрүүл мэндийн аялалд хамрагдана.
Та манайд захиалга өгснөөр энэхүү Эрүүл мэндийн аялалд хамрагдана.
Үс шилжүүлэн суулгуулах мэс ажилбарын дараалал:
- Та бидэнтэй холбогдож захиалгаа өгөх, үсний халзарсан хэсэг болоод дагзны хэсгийн зургийг чанартай дарж, бидэнд явуулна.
- Бид таны зургийг Турк улс дахь хамтрагч байгууллагад явуулах бөгөөд тэндээс яах ёстойг тодорхойлж бидэнд мэдэгдэнэ.
- Бид авсан мэдээллээ танд дуулгана. Тэрхүү мэдээлэлд танд ямар эмчилгээ санал болгож байгааг дурьдана. Жишээ нь: Зөвхөн PRP байхад хангалттай, эсвэл үс шилжүүлэн суулгах шаардлагатай, дагзны хэсэг асуудалгүй гэх мэт. Үс шилжүүлэн суулгах ажилбар 1 эсвэл 2 удаа шаардлагатай гэх мэдээллүүдийг ч урьдчилан танд хүргэнэ.
- Ингээд дараагийн удаад өдрөө товлож, та төлбөрөө төлснөөр, бас нисэх тийзээ захиална.
- Үүний дараа бид Станбул хотруу ниснэ. Тэнд таныг тосч, буудалд хүргэж өгнө.
- Та мэс ажилбар, эмчилгээндээ орно.
6-1. Зөвхөн хуйхны болон хагас мэдээ алдуулалт хийдэг
6-2. Мэс ажилбар 5-7 цаг үргэлжилдэг
6-3. Давтамж: Таны халзралтын байдлаас хамааран 1-2 удаа
6-4. Баталгаа: Үсний ургалтын баталгаа 98%
ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
- Мэдээж мэс ажилбар нь хуйханд болон биед хагас мэдээ алдуулсан байдалд явагдана. Өмнө нь хэрэв бүтэн наркоз хийлгэж байсан бол танд энэ мэс ажилбарт орохдоо хуйхны мэдээ алдуулалт хийлгэхийг зөвлөдөг.
- Хагас мэдээ алдуулалтай хийлгэх бол урьд орой нь 12 цагаас хойш юм идэхгүй, ус уухгүй өлөн байх шаардлагатай.
- Мөн та хүнд өвчин, хагалгаа хийлгэснийхээ дараа удаагүй байхдаа үс шилжүүлэн суулгуулах болвол заавал бидэнд мэдэгдэх.
- Ямар нэг эмчилгээ хийлгэж, эм тан ууж байгаа бол түрүүлж мэдэгдэх. Эмнийхээ зургийг бидэнд өгөх.
- Үс шилжүүлэн суулгуулахас өмнөх 24 цагийн дотор ямар нэг тайвшруулах, унтуулах эм хэрэглээгүй байх.
- Архи уугаагүй байх.
- Хэрэв та зайлшгүй хоёр удаа мэс засал хийлгэх оноштой бол эхний удаа хийлгэснээс хойш 6-8 сарын дараа дахин явж хийлгэх шаардлагатай болно.
- Хэрэв та тамхи татдаг бол үс шилжүүлэн суулгуулсны дараа аль болох татахгүй байх, зайлшгүй тэвчихгүй байвал маш цөөн тоогоор эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэх
Хамгийн гол нь таны үсийг өөрт тань эргүүлэн суулгаж байгаа учир мэс ажилбарын дараах сөрөг зүйл байхгүй.
Үсний ургалтанд 98% баталгаа өгдөг. Үс ургахад уураг ихээр шаарддаг гэдгийг та манай өмнөх нийтлэлүүдээс уншсан байх. Хэрэв уншиж амжаагүй бол эндээс үзнэ үү.
Тиймээс мэс ажилбарын дараа таны цусыг авч плазмаагаар байжуулан, хуйханд тарих PRP эмчилгээг хийнэ. Энэ эмчилгээ нь үсний ургалтыг дэмжиж, хуучин үснүүдийг давхар эрүүлжүүлж, уналтаас сэргийлж өгдөг.
ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
Өдөр1: Туркийн Станбул хотод очно. Хөтөч тосч авна. Буудалд хүргэж өгнө.
Эмнэлэгтээ очиж үзүүлнэ.
Өдөр 2: Өглөөний цайгаа буудалдаа ууна. /Эмчилгээнээс хамаарч уухгүй тохиолдол бий./
Өглөө үзлэг хийлгэж, энэ өдөр үсээ шилжүүлэн суулгуулна.
Үзлэг, мэс ажилбар нийтдээ 8-9 цаг үргэлжилнэ. Боолт хийлгэнэ.
Орой нь буудалруугаа хүргүүлнэ.
Өдөр 3: Үзлэг. Боолтоо авахуулна.
Өдөр 4: Үзлэг. Угаалга хийлгэнэ. Мэс ажилбарын дараа толгойгоо маш болгоомжтой угаах
хэрэгтэй байдаг. Түүнчлэн эхний 10 хоногийн угаалт хамгийн чухал бөгөөд энэ
тухай эмч нар танд зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээний бүтээгдэхүүнийг
эмнэлэгийн зүгээс өгнө.
Нутаг буцах.
Та хэрэв СТАНБУЛ хот, ТУРК улсаар аялах хүсэлтэй бол биднээс хөтөлбөр авч,
мөн шаардлагатай бол хөтөч, орчуулагч авч болно.
Эмнэлэгтээ очиж үзүүлнэ.
Өдөр 2: Өглөөний цайгаа буудалдаа ууна. /Эмчилгээнээс хамаарч уухгүй тохиолдол бий./
Өглөө үзлэг хийлгэж, энэ өдөр үсээ шилжүүлэн суулгуулна.
Үзлэг, мэс ажилбар нийтдээ 8-9 цаг үргэлжилнэ. Боолт хийлгэнэ.
Орой нь буудалруугаа хүргүүлнэ.
Өдөр 3: Үзлэг. Боолтоо авахуулна.
Өдөр 4: Үзлэг. Угаалга хийлгэнэ. Мэс ажилбарын дараа толгойгоо маш болгоомжтой угаах
хэрэгтэй байдаг. Түүнчлэн эхний 10 хоногийн угаалт хамгийн чухал бөгөөд энэ
тухай эмч нар танд зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээний бүтээгдэхүүнийг
эмнэлэгийн зүгээс өгнө.
Нутаг буцах.
Та хэрэв СТАНБУЛ хот, ТУРК улсаар аялах хүсэлтэй бол биднээс хөтөлбөр авч,
мөн шаардлагатай бол хөтөч, орчуулагч авч болно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН ЗАРДАЛ:
Та насан туршдаа үстэй болж, дахин сэтгэл санаагаар унахгүй,
шаналахгүй байх тэр сайхан боломжийг ердөө 2500$-оор авах боломжтой.
НИЙТ ЗАРДАЛ: 2500$+Нислэгийн тийз, хоол
Энэ зардалд дараах багцын үнэ орсон:
1. Урьдчилсан оношлогоо
2. Мэс ажилбар
3. PRP эмчилгээ
4. Үс арчилгааны зөвлөгөө
5. Зочид буудал, Өглөөний цай: 3 хоног
6. Онгоцны буудлаас тосч, хүргэж өгөх үйлчилгээ
7. Монгол хэлтэй орчуулагч, хөтөч
8. Агентийн зардал
9. Эмчилгээний бүтээгдэхүүн: Эм, шампунь
Зардалд багтаагүй зүйлс:
1. Онгоцны тийз
2. Өдөр, оройн хоол, уух зүйлс
3. Бусад: Аялах, шоппинг хийх, такси гэх мэт зардал
Жич:
1. Нислэгийн тийз: Ойролцоогоор 1900,000₮ /Туркиш эйрланй/ байдаг. Та ОХУ-аар дамжин дотоодын нислэг ашиглавал бүр л хямд гарна.
2. Та хоёр удаа хийлгэх шаардлагатай бол тус бүрдээ 2500$(нийт 5000$) шаардлагатай.
3. Нийт зардал: 2500$+2200000₮ (Тийз, өдөр оройн хоол. Мэдээж нислэгийн зардлаа хэмнэвэл үүнээс хямд байх боломжтой.)
Дэлхийн олон оронд үс шилжүүлэн суулгах технологи хөгжиж байгаа бөгөөд тэдний санал болгодог үнэ өндөр байдаг.
Жишээ нь:
• Австралид 15000 AU$.
• Солонгос эмч нар Монголд 7000-8000$
• Японд: Халзарч эхэлж байгаа 8500$-10000$, орой нь бүтэн халзан бол 25000$
• Туркийн дундаж үнэ: 3000 евро буюу 9 сая₮ орчим
Тиймээс Монголчуудад санал болгож буй үнэ хамгийн хямд.
ХОЛБОО БАРИХ:
УТАС: 70078080, 99103264, 94001466 /Үс шилжүүлэн суулгуулах аялал/
Тиймээс Монголчуудад санал болгож буй үнэ хамгийн хямд.
ХОЛБОО БАРИХ:
УТАС: 70078080, 99103264, 94001466 /Үс шилжүүлэн суулгуулах аялал/
ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД ТОХИРОМЖТОЙ ЦАГ МӨЧ
Халуун орны хүмүүс бол аль болох өвлийн цагийг сонгон авч үс суулгуулдаг.
Монголчуудын хувьд жилийн дөрвөн улиралд хийлгэх боломжтой. Зун ч бидний хувьд наршихаас хамгаалж малгай өмсч байдаг тул үс шилжүүлэн суулгуулахад онцын асуудал учрахгүй.
Харин ч зуны амралт, ээлжийн амралт, наадмын амралт гээд зуны цагаар амралт ихтэй байдаг тул тэр үеэ ашиглан хийлгэх боломжтой.
Монголчуудын хувьд жилийн дөрвөн улиралд хийлгэх боломжтой. Зун ч бидний хувьд наршихаас хамгаалж малгай өмсч байдаг тул үс шилжүүлэн суулгуулахад онцын асуудал учрахгүй.
Харин ч зуны амралт, ээлжийн амралт, наадмын амралт гээд зуны цагаар амралт ихтэй байдаг тул тэр үеэ ашиглан хийлгэх боломжтой.